ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын жүжигчин Киану Ривз, Кэрри-Энн Мосс нар 1999 онд анх үзэгчдийн хүртээл болсон “The Matrix” киноны дараагийн ангид тоглохоор болжээ. Уг киноны зураг авалт ирэх онд эхлэх төлөвтэй байна.


Шинжлэх ухааны уран зөгнөлт “The Matrix” киноны дөрөвдүгээр ангид эхний ангиудын зохиолч, найруулагчдын нэг Лана Вачовски ажиллах бөгөөд тэрбээр дүү Лиллигийн хамтаар өмнөх зохиолуудыг бичсэн юм.


The Matrix” 1999 онд, “The Matrix Reloaded”, “The Matrix Revolutions” 2003 онд тус тус үзэгчдийн хүртээл болж, дэлхий дахинаас нийт 1.6 тэрбум ам.долларын ашиг орлого олж байжээ.


Ташрамд дурдахад, “The Matrix” киноны 20 жилийг ойг тохиолдуулан сонгогдсон “AMC” театруудад уг киног наймдугаар сарын 30-наас дахин гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг