The Simpsons хүүхэлдэйн кино Дональд Трампыг Ерөнхийлөгч болохыг өөр олон зүйлийн хамт зөгнөсөн. Энэ удаад тэд АНУ-ын кёрлингийн баг Өвлийн олимпоос алтан медаль хүртэхийг оновчтой зөгнөснөөрөө дахин шуугиан тарьлаа. 2010 онд гарсан цувралын нэг ангид Америкийн баг финалын шатанд хаанахыг ялахыг ч зөгнөсөн байна. 

Америкийн эрэгтэй кёрлингчдийн баг Өмнөд Солонгосын Пёнчаны Өвлийн олимпоос алтан медаль хүртсэн нь тун ч гэнэтийн явдал байлаа. Гэхдээ The Simpsons хүүхэлдэйн киног шимтэн үзэгчдэд уг үйл явдал тийм ч сонин санагдсангүй. "Boy Meets Curl" гэдэг ангид Хомер, Марж Симпсон, Агнес, Сеймур Скиннер нар кёрлингийн тэмцээнд оролцож түрүүлдэг. Хамгийн хачирхалтай нь тэд Шведийн багийг ялдаг нь бодит амьдралд биеллээ оллоо. 

The Simpsons-ын хамгийн сүүлд биелсэн зөгнөл бол Disney компани Fox-ын нэг хэсгийг худалдаж авсан, мөн дуучин Лейди Гага Супербоул америк хөлбөмбөгийн тэмцээний их завсарлагааны үеэр тоглосон зэрэг юм. Түүнээс өмнөх нь Doctor Who-гийн эмэгтэй хувилбар гарна, тэрбумтан Дональд Трамп Америкийн Ерөнхийлөгч болохыг ч амжилттай зөгнөсөн билээ.