#1. "Төгс байдал"

Урагш явахын тулд бид үргэлж бүх зүйлд төгс байх ёстой гэх домгоос салах ёстой. Бидний хэн ч төгс биш. Тиймээс ид шид хүлээж, өөрийгөө төгс болохыг харах гэж хүлээх хэрэггүй. Ийм хүлээлт биднийг харин ч эсрэгээр нь зогсоо байдалд оруулдаг.


#2. "Худал"

Бид бүгд хүн. Тиймээс худал хэлэх үе байдаг. Худал хэлдэггүй гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Учир нь бид бусдын хүлээлтэд нийцэхийн тулд худал хэлдэг. Бидний эргэн тойронд байгаа хүн бүр аз жаргалтай байхыг бид харахыг хүсдэг.

Гэвч та худал хэлж, урагш явах боломжгүй. Та өөрийнхөөрөө байж, үнэнийг хэлэхээс айх хэрэггүй. Таныг ойлгохгүй, шүүмжилсэн ч хамаагүй. Эргэж харалгүй, өөртөө итгэлтэй урагш яв.


#3. "Алдаа"

Хүн бүр алддаг. Гэхдээ алдаа бүртээ бидний бодол, оюун санаа, ирээдүйд нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй.

Хэрэв бид компьютер шиг алдаагүй амьдарч байсан бол ямар уйтгартай, нэгэн хэвийн амьдралтай байх байсан бол? Бид хийсэн зүйлдээ харамсаж, гэмшиж, буруугаа ойлгодог. Энэ чинь л амьдрал. Хийсэн алдаагаа ойлгож, алдаан дээрээ суралцан цааш явж сурах хэрэгтэй.


#4. "Өмөөрөх"

Хүн бүр өөрийгөө өмөөрөх дуртай. Гэхдээ энэ бол инээдтэй зүйл. Яг үнэн хэрэгтээ өөрийгөө өмөөрснөөр та өөрийн хөгжил, өсөлтийг зогсонги байдалд оруулж байдаг. Бид өөрийн илүү сайн хувилбар болох боломжийг хааж өнгөрсөнтэйгөө зууралддаг.


#5.  "Харуусал"

Бид үргэлж үе үе "хэрэв би..." хэмээн өнгөрснөө боддог. Гэвч таны зорилго урагш явах бол та насан туршдаа ийм төрлийн бодлоос ангижрах хэрэгтэй.

Харууслыг харамсахгүйгээр хаях хэрэгтэй. Та үүнийг сайн санаж яв. Тэгвэл таны амьдрал илүү хөнгөн, амжилттай болох болно.