Хэрвээ цаг хугацаагаар аялах боломжтой байсан бол хүмүүс бид нэг эринээс нөгөө эринд аялах байсан бизээ. Харин Сара болон Габриэль Крисман нар цаг хугацааны машин бүтээхийг хүлээхгүй байхаар шийдэж, өөрсдөө өнгөрсөнд очихоор болжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд тэд 19 дүгээр зууны үеийн амьдралаар амьдарч байгаа ба тухайн орчныг гэртээ бүрдүүлжээ.

Уншигч танд Викториагийн үеийн гайхалтай амьдралаас танилцуулж байна.

Сара, Габриэль Крисман нар түүхэн цаг хугацааг судлах онцгой арга барилтай. Тэд 19 дүгээр зуунд, тэр дундаа 1880-1890 онуудыг хамгийн их сонирхдог. Энэ цаг хугацаанд хүн төрөлхтөн техник технологийн дэвшилд хүрэх том алхам хийсэн ба гэрлийн чийдэн, суурин утас, машин зэргийг зохион бүтээсэн байна.


2000 онд тэд бусдаас ялгарахааргүй жирийн хосууд байсан ба тэднийг өөрчлөх томоохон өөрчлөлт хүлээж байсан юм. Хосууд өнгөрсөн үеийг байнга бахдан дурсдаг байсан ба Габриэль Сарагийн төрсөн өдрөөр 19 дүгээр зуунд эмэгтэйчүүдийн өмсдөг байсан шиг корсет бэлэглэжээ. 

Тэд жилийн дараа Вашингтон мужийн Порт Таунсенд хотод 1888 онд баригдсан хуучны байшинг худалдан авсан нь амьдралаа өөрчлөх хувьсалын эхлэл болжээ.

Тэднийг нүүж ороход гал тогоонд хөргөгч байсан боловч тэд хайрцагтай мөсөөр сольжээ. Байшинд цахилгааны хэрэглээг холбосон байсан ч тэд Эдисоны бүтээсэнтэй адил цахилгаан чийдэнг суурьлуулсан байна. 

Оройн цагаар тэд хүйтэн дайны үеэр ашигладаг байсан тосон чийдэн, керосин болон хийн халаагуур хэрэглэх болжээ. Хосууд гар утас ашигладаггүй. 

Сарад жолоочийн үнэмлэх байхгүй. Тэд зөвхөн дугуйгаар л аялдаг. Сара 1880 оны гурван дугуйттай адил дугуй унадаг бол Габриэль 3 2 ретро дугуй ашигладаг байна.

Хосууд долгионы зуух, аяга таваг угаагч, угаалгын машин, хатаагч зэргийг ашиглахаа больж, бүгдийг гараараа хийхээр шийджээ. Төрсөн өдөр бүртээ бие биедээ хуучны эд зүйл бэлэглэхээр тохирсон ба хувцасаа хуучны эх загварыг хуулбарлан өөрсдөө хийж өмсдөг болжээ. 

Сара өдөр бүр корсет өмсдөг бол Габриэлийн нүдний шил нь 19-р зууны бодит зүйл ажээ. Сарагийн бүсэлхийнээс зүүсэн chatelaine нь түүнд хэрэгтэй зурвасны дэвтэр, зүүний хатгуур, хайч, зоосны хайрцаг, шүдэнз зэрэг түүнд хэрэгтэй зүйлсийг агуулдаг. 

Тэрээр үсээ төмпөнд угаадаг ба үсээ 130 жилийн настай самаар самнадаг аж.

Зөвхөн хувцас хэрэглэлээс гадна тэд 19 дүгээр зууны үеийн хоолны жорыг ашигладаг. Тэрээр талхаа өөрөө барьдаг бөгөөд хуучны хоолны хэрэглэлийн цуглуулгатай гэнэ.

Хосуудын худалдаж авсан ор нь гудасгүй байсан тул Сара өөрөө оёж, өдөөр дүүргэсэн байна. 

Тэд чөлөөт цагаараа алхан, ном уншдаг. Габриэль номын санд архивч байсан бөгөөд одоо дугуйны дэлгүүрт ажилладаг. 

Харин Сара зохиолч. Унших нь тэдний цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай зүйл ба тэд 19 дүгээр зууны үеийн ном зохиол, сэтгүүл уншин тухайн үеийн мэдрэмжийг авдаг байна. 

Хосууд зохиолч, найруулагч, продюсер, радиогийн хөтлөгч нарт зөвлөхөөр ажилдаг ба заримдаа лекц уншин, боловсролын аялал хүртэл гэртээ зохион байгуулдаг.


Эх сурвалж: brightside.me