Харилцаа холбоо төгс хэлбэр лүү шилжиж буй өнөө цагт гар утас, компьютерын урд хэдхэн хормыг өнгөрөөгөөд л хүссэн зүйлээ дэлхийн хаанаас ч худалдан авч чадна. Та халуун нар, хүйтэн салхинд өдөржин дэлгүүр хэсэж, олон хүн шавсан, бүгчим, тухгүй орчноор эргэлдэх хэрэггүй. Эрхий хуруу тань л гол “ажлыг” нугалах болно.

Технологийн хөгжил бидэнд энэ боломжийг олгож буй юм. Цахим худалдааны түүхийг сөхвөл анх 1979 онд Америкт үүсжээ. Түүнээс хойш хүрээгээ тэлж, арга барил нь хөгжсөөр 2017 оны байдлаар л гэхэд америкчуудын 96 хувь нь онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Цахим худалдааны зах зээлд жилд 1.4 их наяд ам.доллар эргэлддэг бөгөөд энэ тоо өсөх нь тодорхой.

Цахим худалдаа цаашид илүү өргөжин, хөгжих шалтгаан нь хүмүүс улам завгүй болж буйтай холбоотой. Цаг хором бүрийг мөнгө олох, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ өнгөрөөх, зугаацах, унтах, хооллоход зарцуулах болсон өнөө үед дэлгүүр хэснэ гэдэг золиос гаргахтай адил. Тиймээс иргэд, хэрэглэгчид  цаг хэмнэдэг Цахим дэлгүүрийг сонгох хэв маяг руу шилжиж байна. 

Ингэснээр хүссэн, хайсан зүйлээ хаанаас худалдаж авахаа мэдэхгүй бүтэн өдөржин, бүр хэдэн өдөр дараалан дэлгүүр хэсдэг цаг ард хоцорч буй юм. Цаг хугацаатай уралдан амьдарч буй хөгжлийн энэ үед та ч бас цахим худалдааг сонгон үйлчлүүлэх нь өөртөө болон өөрийн хайртай, дуртай бүхэндээ чөлөөт цагаа зарцуулах том боломжийг олгоно.

Монголд ч мөн адил гадаад, дотоодын бүх төрлийн чанартай бараа, бүтээгдэхий захиалгыг цахимаар авч, найдвартай, түргэн шуурхай үйлчилдэг онлайн дэлгүүрүүд нээгдэж, хүмүүс ч сонгон үйлчлүүлдэг болжээ. Тухайлбал, shoppy.mn, arag.mn, rio.mn гэх мэт. "MCS" группын "Анунгоо" компани ч мөн адил дэлхийн хөгжлийг эх орондоо авчрахаар өөрийн албан ёсны take.mn онлайн дэлгүүрийг нээн, бүхий л брэнд бүтээгдэхүүнийг цахимаар борлуулж байна.