Пүрэв гарагийн өглөө Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотын төвд цагдаагийн гурван ажилтан амь үрэгдсэн тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч албан ёсоор мэдээлэв.

Уг хэрэг нь Боле замын дагуух хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болсон ба нэгэн согтуу цагдаа гал нээсний улмаас хоёр хамтран зүтгэгчээ буудан хөнөөсөн ажээ.

"Тун удалгүй цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирж, ойр орчмыг хяналтандаа яаралтай авсан ба буутай этгээд рүү гал нээж, түүнийг аюулгүй болгосон" гэж телевизийн “Fana” суваг цагдаагийн комиссар Жемал Зейнугийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.

Гэмт этгээд нь өнгөрсөн онд их сургуулиа төгсөж, Холбооны цагдаагийн газарт ажилд ороод удаагүй цагдаагийн ажилтан байсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Боле замыг хэдэн цагийн турш түр хаахад хүрчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг