Өчигдөр жолооч урсгал сөрж явахад нь замын цагдаа зогсоож шаардлага тавихад нүүр рүү нь бичиг баримтаа шидэн зугатаасан хэрэг гарсан юм.

Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйлийн дагуу арга хэмжээ авсан гэв. Уг зүйлд "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж тавин нэгжтэй тэнцэх /50 мянган төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцлоо.

Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа ажээ. Нийгмийн сүлжээнд уг жолоочийг осолд өртсөн хүүхэд рүүгээ яарч явсан хэмээн бичсэн нь худал мэдээлэл болохыг ЗЦГ-аас мэдэгдсэн юм.

Жолоочийг Б-гийн ёс зүйгүй авирласан бичлэг