Засгийн газраас баталсан “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөг олгохоор болсон билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 135 мянган орчим эхэд төсвөөс 81 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэхүү тэтгэмжийг 20-ноос эхлэн олгоно гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Хэрэв тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эсвэл хоцорсон бол доорх бичиг баримтыг бүрдүүлэх юм. 

Үүнд: Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,

Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй юм.