МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. МҮХАҮТ эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран “Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан юм. Өнөөдөр шилдэг бүтээлийн дүн гарлаа.

Уралдаанд нийт 30 гаруй сэтгүүлч бүтээлээ илгээсэн бөгөөд орон нутгаас 3, БНХАУ-ын CCTV-ээс 1 сэтгүүлч оролцжээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Манай улсын эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөг харьцангуй эрсдэл багатай даван туулж байна. энэ оны сүүлээр эдийн засаг сэргэх хүлээлттэй байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уншихад эдийн засгийг тал бүрээс нь дүгнэн бичсэн байна” гэсэн юм. Шүүгчдийн багт ажилласан, МУИС-ийн багш Б.Баярмаа “Эдийн засгийн  мэдээ нийтлэлд олон тоо баримта ашигладаг. Тэдгээр тооны цааны юу болж, хүмүүсийн амьдралд тэр нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлан ойлгуулах нь эдийн засгийн сэтгүүлчдийн үүрэг байдаг. Сэтгүүлчид үйл явдал дунд орж ажиллах ёстой, энэ бол суугаад хийдэг ажил биш . Тэргүүн байранд орсон бүтээл энэ шаардлагыг бүрэн хангасан” гэсэн юм.  

Уралдаанд ирсэн бүх бүтээлийг эмхэтгэж, товхимол болгон хэвлэх юм.