ЦЕГ-аас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 1 сарын хугацаанд хийсэн ажлыг нэгтгэн танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Нийслэл хотоос орон нутаг чиглэсэн олон улсын болон улсын чанартай авто замын  нийт 23 ширхэг “Яараад яахав дээ” ухуулга, нөлөөллийн самбар байрлуулжээ.

Бичлэг үзэх:

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд

✔Байнгын хяналтын 50, хөдөлгөөнт эргүүлийн 68 пост, цэгт 113 офицер, 182 цагдаа, нийт 295 алба хаагч, 38 автомашин, 7 мотоциклтой ажиллажээ.

Авто замын хөдөлгөөний хяналт шалгалтаар 216895 тээврийн хэрэгсэл шалгаж, 52574 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар:

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1464, 

-Хамгаалах бүс хэрэглээгүй 6083,

-Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 3190, 

-Гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846, 

-Бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789,

бусад зөрчилтэй 28202 тээврийн хэрэгсэл илрүүлж ажилласан байна.

Аяны хугацаанд өнгөрсөн сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд орон нутгийн авто замд 45 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Хэргийн улмаас 37 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтжээ. Энэхүү тоог 2018 оны мөн үетэй нь харьцуулан үзэхэд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу  63.9 хувиар буурч,  амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар  буурсан дүн гарсан байна.