Цэцэрлэгийн насны багачуудыг ирэх долоодугаар сарын 25-ны мягмар гарагт https://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэж эхлэх юм байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж. Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвших орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна.
Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь нээлттэй байх аж.
Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна.Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэх үүргийг цэцэрлэгийн удирдлагуудад Нийслэлийн боловсролын газраас даалгажээ.
122.201.22.129
Хариулах 2018.07.26
Соноголгуй. Хун. Хуухдээ. Буртгуулж. Байна овог. Чулуутай эцгийн. Нэр. Дуламсурэн. Хуугийн. Нэр. Амартовшин. Гэрийн. Хаяг. БЗД-ийн. 23-р. Хороо. Баатар. Хайрхан. Гудамж. 738 тоот. Утас: 88857959 РД:16291693 Хуу. 2 настай Энэ. Хуухдийг. Буртгэж. Авна. Уу. Та. Бухэнд. Баярлалаа
0 0