Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ардын уран зохиолч Д.Цоодолоос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан албан тушаалаа өг гэсэн утга бүхий захидал нийгмийн сүлжээгээр тархсан билээ.

Тэгвэл уг захидал нь хүний нэр барьсан увайгүй үйлдэл болохыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар  ярихдаа "Миний аав 80 өндөр гарсан хүн. Энэ мэдээллийг маш их цочирдон хүлээж авсан хүн. Өдий наслахдаа цахим орон зай руу шагайж үзээгүй хүн. Тэгээд ч Монголын улс төрийн мэдэгдэлд оролцож байгаагүй гэдгийг ард түмэн сайн мэднэ. Хувь хүмүүсийг хагалган бутаргах, Монголын төрд эмх замбараагүй тогтворгүй байдал үүсгэх цахим орчны мэдээллийн аюулгүй байдал алдагдснаас болж олон иргэн хоорондоо эв түнжин хагарах, хямрах зүйл ажиглагддаж байна" гэсэн юм. 

Тэрбээр уг асуудлаар Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандаад байгаа аж.