Б.Баясгалан
12 сарын 06, 2018
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаад буй. Тэд өглөө чуулганы танхимын гадаа эсэргүүцэл илэрхийлж байсан бол дараа нь чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболдын индэрийн өмнө огцрохыг шаардаж, лоозон барин жагссан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "УИХ-ын дарга М.Энхболд та наад 4 гишүүнээ УИХ-ын гишүүнийх нь хувьд хүндэтгээд тусдаа уулзаад, асуудлаа хэлэлцвэл яасан юм бэ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга Л.Энх-Амгалан удирдаад бусад гишүүд асуудлаа хэлэлцээд байж байя. Асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлээд цааш явъя. УИХ-ын гишүүн та бүхэн энэ ордон дотор асуудлаа ойлголцож, шийдэж сурах хэрэгтэй" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.