Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдааны дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "9 дүгээр сарын 1-н бямба гарагт таарч байгаа учраас үүнтэй холбоотой БСШУС-ын сайдын тушаалыг бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн.  

9 дүгээр сарын 1-нд бүх сургууль "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Үндсэн хичээл 9 дүгээр сарын 3-ны даваа гарагт хөтөлбөрийн дагуу эхэлнэ" гэдгийг мэдээллээ.