МОСКВА. /РИА Новости/. Тулун хотод ихээхэн хур тунадас орсны улмаас байшингууд болон суурин газрууд дахин усанд автсан тухай Эрхүү мужийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.

“Өнгөрсөн бямба гарагт Эрхүү мужид орсон хур тунадасны хэмжээ Тулун хотод хамгийн их байжээ. Тус хотод 104 миллиметр хур тунадас унасан нь сарын туршид орох хур тунадасны хэмжээнд хүрч байна. Хүчтэй аадар бороо урт хугацаанд үргэлжлэн орсны улмаас Доод-Үд, Тулун хотуудад байшингууд дахин усанд автжээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Эрхүү мужийн ус цаг уурын орчны шинжилгээний газрын дарга Азат Насыровын мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд мужийн баруун, төвийн болон өмнөд нутгуудар ихээхэн хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Тулун, Доод-Үд, Зима районд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Үд, Ия, Бирюса голуудын усны түвшин нэмэгдэж магадгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг