Хэтэрхий их мэйл ирж, спамуудад баригдан, хяналтаа алдсан мэт санагдаж байна уу? Олон зуун мэйл дундаас өөрт хэрэгтэйгээ ангилж, ялгахад асуудал үүсч, цаг их аваад байгаа юм шиг санагдах үе цөөнгүй. Хүн бүхэнд түгээмэл тохиолдох энэхүү асуудлыг Google өөрсдийн хамгийн алдартай үйлчилгээнүүдийн нэг GMAIL дээр тулгуурлан шийджээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Сүүлийн үед цахим шууданг ажил төрөл болон бизнесдээ тогтмол хэрэглэх, мэдээлэл солилцох хэрэгсэл болгох хандлага нэмэгдэж буй энэ үед энэ апп хүн бүрт хэрэгтэй чухал ач холбогдолтой апп болоод байна. Хэт их мэйл ирдэг, ангилал болон сануулах үйлчилгээ хэрэгтэй, спамуудад баригдсан мэйлүүдэд яг л хэрэгтэй эд. Веб болон гар утсанд аль алинаас хэрэглэж болох энэ апп Гүүглийн бүх үйлчилгээнүүдтэй холбогдсон учир хэрэглэж эхлэхэд ч төдийлэн хүндрэл учруулахгүй.

Юугаараа онцлог вэ?

Хэрэглэхэд маш хялбар. Уншсан болон хэрэггүй мэйлүүдээ цэвэрлэж, хэрэгтэй болон сануулах шаардлагатай мэйлүүдийг тодорхой хугацаа заан ахин сануулах тохируулгатай. Мөн автоматаар мэйлүүдийг төрөл төрлөөр нь ангилах үйлчилгээ нь одоогоор дэлхийд №1. Хэрэглэгчдэд харагдах орчны хувьд хамгийн хэрэглэгчдэд ээлтэй хийгээд орчин үеийн гэдэг утгаараа талархал хүлээж буй.

Ямар сул талтай вэ?

Одоогоор албан ёсоор нийтийн хүртээл болоогүй байгаа учир хэрэглэхийн тулд танд урилга хэрэгтэй. Ингэхийн тулд та Google-д хүсэлт илгээн 2 долоо хоног хүртэл хугацаагаар хүлээх, эсвэл хэрэглэж буй хэн нэгнээс урилга авах шаардлагатай. Мөн GMAIL хэрэглэгчдийн хувьд шинэ үйлчилгээнд төөрөгдөх, будилах хандлага ажиглагдаж буй.

Unread-ийн үнэлгээ

Таатай орчин, маш сайн филтер болон сануулах үйлчилгээ. Unread 10-аас 8 оноог өгч байна.