МИАТ компани Бээжин хотын чиглэлийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлж, тийзний үнийг хямдруулжээ.

БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд өдөр тутмын үндсэн нислэгээс гадна энэ сарын 22-оос эхлүүлэн шөнийн нислэг нэмэгдүүлж, долоо хоногт 10 нислэгтэй болж буй юм.

Үүнтэй холбоотойгоор Агаарын тээврийн МИАТ компани ирэх 5 дугаар сарын 31-ээс өмнө Улаанбаатар-Бээжин чиглэлд даваа, лхагва, бямба гарагуудын ОМ227 дугаартай шөнийн нэмэлт нислэгээр аялаад бусад өдрүүдэд буцах тохиолдолд хоёр талдаа 672.000 төгрөгөөр аялах боломжтой урамшуулал зарлажээ.

Хямдралтай үнэ 5 дугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй аж.


Эх сурвалж: МИАТ