Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Няихүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр нийт 358 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор хийсэн 12 хүнийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ, өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, тэднийг авчхарахд оролцсон 12 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Тэд 25-27 хоногт эмчлэгдлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 194 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн, 87 нь эдгэрсэн. Одоо 107 хүн эмчлүүлж байна. 91-ийнх нь биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийт 145 хүн хяналт, эмчилгээ, тандалтад байна" хэмээлээ.