5 дугаар сарын 18-наас 19-нл шилжих шөнө буюу амралтын өдрүүдээр Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 

Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарагдах нөхцөл бүрдэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 


Эх сурвалж: ЦУОШГ