Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж байна. Коронавирусийн халдвараар сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимд хуваагдан цахимаар хуралдсан.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин гадаадад байгаа монголчууд эх орондоо хүсэлт илгээж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, 

Сүүлийн үед гадаадад байгаа монголчуудаас эх орондоо ирье гэдэг хүсэлт хурдацтай нэмэгдэж байна. Яг өнөөдрийн байдлаар гадаадын 45 оронд байгаа 6,300 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байна. Эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378, оюутан 811, санхүүгийн шалтгаан хүндэрсэн шалтгаантай 4,000 орчим иргэн байна. Бид аль болох хурдан хугацаанд иргэдээ татаж авахаар ажиллаж байгаа ч боломж маань хясаад байна. Маргааш БНСУ-руу чартер нислэг хийнэ. Байнгын нислэг хийх хуваарьтай орнууд руу яаж нислэг хийх вэ гэдгийг судалж байгаа.