2018, Наймдугаар сарын 9, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооноос ХАА-н хоршоологчдын "ХАА-н тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо" сэдэвт улсын зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт 2018.08.13-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, ХАА-н бирж, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон 17 аймгийн 220 гаруй хоршоологчид оролцох гэж байна.



2018, Наймдугаар сарын 8, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Д.Муратад холбогдох хэргийг цагаатгалаа

Д.Мурат болон түүний туслах М. Елузад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар Д.Мурат, М.Елуза нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Үргэлжлүүлж унших 


2. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ

Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Үргэлжлүүлж унших


3. Зургаан настнууд тань хэддүгээр сургуульд элсэн орох боломжтой вэ?

2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг энэ сарын 20-ноос бүртгэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг хүргэж байна. Үргэлжлүүлж унших


4. ЗГ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх тогтоол баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд 16 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Дөнгөж сая тус хурлаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг батлаад байна. Үргэлжлүүлж унших


5. АНУ Хятадын 279 бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна

БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ 25 хувийн татвар ногдуулж байгаа бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ.

Уг жагсаалтад мотоцикл, хурд хэмжигч, антен зэрэг 279 бүтээгдэхүүн багтжээ. Үргэлжлүүлж унших