2018, Тавдугаар сарын 25, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • НМХГ-ын хурлын танхимд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, бэлгэнд хийж буй хяналт шалгалтын явцын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. 
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд гомдол гаргах эрхтэй байх мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө хариуцах, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.



2018, Тавдугаар сарын 24, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус тасарна

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийнэ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлан засвар хийх юм байна. Үргэлжлүүлж унших


2. Албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу. Үргэлжлүүлж унших


3. Импортын автомашинд 25 хувийн татвар ногдуулж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсад нийлүүлж буй автомашинуудад татвар ногдуулах боломжийг авч хэлэлцэж байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.
 
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэг шалтгаанаар ийм арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үндэслэлийг АНУ-ын эрх баригчид гаргаж ирж магадгүй аж. Үргэлжлүүлж унших


4. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.24) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол даргалав.

Хуралдааны эхэнд "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Үргэлжлүүлж унших


5. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ.

Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Үргэлжлүүлж унших