2018, Тавдугаар сарын 30, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Сүхбаатар дүүрэг дэх 100 айл орчмын дэлгүүрүүдэд зарагдаж буй барилгын материалуудын савлагаа, жин хэмжүүрийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Мөн 100 айл орчмын ил задгай худалдааг цэгцлэх ажлын үр дүнгийн талаар тодруулга авч болно.
  • Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд "Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал" сэдэвт үндэсний зөвлөгөөн болно. Зөвлөгөөн үдээс өмнө 09:00 цагаас Туушин зочид буудалд "Төмөр замын хөгжил" сэдвээр, Үдээс хойш 14:00 цагаас Төрийн ордонд "Төмөр замын салбарын ажилтнуудын нийгмийн асуудал" сэдвээр тус тус болно. Зөвлөгөөнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, төмөр замчид оролцоно.



2018, Тавдугаар сарын 29, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Марихуаныг хууль бусаар гэртээ тарьж байсан этгээдийг баривчилжээ

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Хурлын үеэр тэрбээр “ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нэлээдгүй ажиллагаа зохион байгуулж, хар тамхитай тэмцэж байна. Бид цаг тухай бүрт нь мэдээлж байгаа. Учир нь энэ асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулах нь маш чухал байна. Үргэлжлүүлж унших


2. Дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхины хэрэгт холбогдов

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид хар тамхи давтан хэрэглэсэн сэжигтнүүдийг илрүүлэн баривчлан шалгаж байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдав. Үргэлжлүүлж унших


3. 6 сарын 1-нд талбайн зүүн, баруун талын замыг хаана

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Үргэлжлүүлж унших


4. "Эрдэнэс таван толгой"-н төрийн эзэмшлийн 30 хувийг гадаадын бирж дээр гаргахаар боллоо

Эрдэнэс таван толгой төрийн эзэмшлийн 30 хувийг гадаадын бирж дээр гаргаж 4.7 тэрбум ам доллар босгох болжээ. Ингэснээр 2.5 сая иргэний эзэмшиж буй 1072 ш хувьцааг хаалттай хэвээр нь үлдээх юм. Өөрөөр хэлбэл арилжаалж болохгүй гэсэн үг. Иргэд үүнээс зөвхөн ноогдол ашиг авдаг байхаар зохицуулагдаж байгаа юм. Үргэлжлүүлж унших


5. Бичлэг: Эрэлхэг залууд Францын ерөнхийлөгч ажил санал болгож, иргэншил олгов

Парисын нэгэн дүүргийн орон сууцны тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг Мали улсаас цагаачилж ирсэн 22 настай Мамуду Гассама аварсан тухай тухай мэдээ олны сэтгэлийг хөдөлгөөд байна. 

Баатарлаг залууг өнөөдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Элиссейн ордонд хүлээн авч уулзаж талархлаа илэрхийлжээ. Үргэлжлүүлж унших