2018, Зургаадугаар сарын 12, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд 11.00 цагаас танилцуулна.
    Энэ удаа дундаж цалингийн эхний улирлын мэдээ гарах бөгөөд сарын мэдээнүүдийг хүргэх болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох Засгийн газрын зорилтын хүрээнд СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэн ажил хөдөлмөрт сурган төгсгөж байна.



2018, Зургаадугаар сарын 11, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Трамп-Кимийн уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүдийг нэрлэжээ

АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг авч хэлэлцэнэ гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. Үргэлжлүүлж унших


2. Олимпийн гудамжны замыг өнөөдөр хаалаа

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн. Үргэлжлүүлж унших


3. НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол зургадугаар сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Үргэлжлүүлж унших


4. Блокчэйн технологи, түүний боломж ирээдүй, үнэ цэнийг ойлгохыг хүсвэл

Дэлхий нийт блокчэйнийг хувьсгал хийх технологи хэмээн үзэж буй энэ үед Peak.mn мэдээллийн сайт болон “Workcentral Mongolia” хамтран арга хэмжээ зохион байгуулах гэж байна.  Блокчэйний тухай ямар ч түвшний мэдлэгтэй эсвэл энэ талаар гүнзгийрүүлэн мэдэхийг  хүсч буй, анхлан сонирхож буй хүн бүхэнд зориулсан уг арга хэмжээний зочин нь "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг юм.  Үргэлжлүүлж унших 


5. Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тэрээр мэдээлэлдээ "Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжгүй олон өдөр хоногууд байлаа. Хувь хүний ганц шийдвэр байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм зүйлд орооцолдсондоо чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Үргэлжлүүлж унших