2018, Зургаадугаар сарын 26, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • “Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, уран зургийн галлерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэн 6 дугаар сарын 29 хүртэл Уран зургийн галлерэйд болно.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол улсад зохион байгуулагдах гэж байна.



2018, Зургаадугаар сарын 25, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулахаар хандлаа

АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж АТГ-т гомдол гаргаж шалгуулахаар хандсан байна. Үргэлжлүүлж унших


2. Бэлэн мөнгөөр зорчсон 2211 зөрчил илэрчээ

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлсэн. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна. Үргэлжлүүлж унших


3. PEPSI BLACK-ИЙГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал болсон сахаргүй бүтээгдэхүүн болох Pepsi Black брэндийг Жи Эн Бевережис ХХК нь Монголд албан ёсоор үйлдвэрлэж эхэллээ. 

Сүүлийн жилүүдэд сахарын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх хөдөлгөөн дэлхий даяар хурдацтай өрнөж байна. Үргэлжлүүлж унших


4. Уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэндийг цахимаар бүртгэж хянана

Гэр бүр, хүүхэд залуучуудын хөгжлийн газар унаач хүүхдүүдийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгаалалтай холбоотой хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Юун түрүүнд хүүхдэд зориулсан автомашины хамгаалалтын суудлын аян өрнүүлэхээр болжээ. Үргэлжлүүлж унших


5. 24 удаа хахууль авсан албан хаагчийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож,  6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Үргэлжлүүлж унших