2018, Зургаадугаар сарын 29, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Нийслэлийн хэвлэлийн албанд "Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэх байгууллага аж ахуйн нэгжтэй холбоотой, тэдгээрт тавигдах шаардлагын талаар болон бусад асуудлаар" УБ хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хийнэ.



2018, Зургаадугаар сарын 28, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Б.Булган: Бидэнд хангалттай нотлох баримт байгаа гэж намайг шахаж дарамталсан

Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүр цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. Үргэлжлүүлж унших


2. Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

“Иргэдийн оролцоотой - тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үргэлжлүүлж унших


3. "ДАШТ-2018" авто гоолын тоогоороо дээд амжилт тогтоожээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” авто гоолынхоо тоогоор 1998 оны дээд амжилтыг эвдсэн тухай “Коммерсант” цахим хуудас мэдээлэв. 20 жилийн өмнөх тэмцээний үеэр өөрийнхөө хаалга руу гоол оруулсан тохиолдол 6 удаа гарч байсан бол энэ жилийн хувьд 7 удаа гарчээ. Үргэлжлүүлж унших


4. “Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үргэлжлүүлж унших


5. "Талст", “Вита” цэвэр усанд нянгийн тоо стандартаас 10-20 дахин өндөр гарчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас 2018 онд хяналт, шалгалт хийхээр олон нийтэд албан ёсоор зарлагдсан савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтад хамрагдсан 38 үйлдвэрийг хамруулжээ. Үргэлжлүүлж унших