Венесуэл Улсын Үндэсний Эрдэнэсийн сангийн дарга асан Алехандро Андраде Седено тус улсын баян иргэдэд хууль бусаар валют солилцуулж, мөнгийг нь АНУ болон өөр улсуудад шилжүүлж тусалдаг байжээ. Үүнийхээ төлөө 1 тэрбум гаруй ам долларын хээл хахууль авсан хэрэгт АНУ-ын Флорида мужийн шүүхээс 10 жилийн хорих ял сонслоо. 

Тэрээр шүүхэд өөрийн гэм бурууг хүлээж, хууль бус үйлдлүүдийнхээ хариуд бусдаас бэлэн мөнгө, байшин, машин, уралдааны морь, үнэтэй цаг авдаг байснаа мэдэгдсэн байна.  Андраде нь мөн мөнгө угаах хуйвалдаанд гар бие оролцож, мөнгө хуурамчаар үйлдвэрлэж байснаа ч шүүхийн өмнө хүлээжээ.

54 настай Андраде нь Ерөнхийлөгч асан Уго Чавесийн бие хамгаалагчаар анхлан ажлын гараагаа эхэлсэн байна. Тэрээр Эрдэнэсийн сангийн бондыг арилжаалах брокерын компаниудыг өөрөө сонгож, хахууль авсан хүмүүстээ нууцлалтай мэдээлэл тараан, тэднийг ашиг олоход нь тусалдаг байжээ.  Тэрээр 2012 онд Флоридагийн Веллингтон руу нүүсэн ч хээл хахуулийн хэрэг нь өнгөрсөн 11 сар хүртэл үргэлжилсээр байжээ. 

Эх сурвалж: https://www.iaac.mn/