Хүсэн хүлээсэн зун цаг ирлээ. Та өөрийн дуртай өмдүүдийг далд хийж богино банзал, даашинз зэргийг гаргах цаг болжээ. Харин та ийм төрлийн хувцас өмсөхөд бэлэн үү? Мэдээжийн хэрэг та төгс харагдах хэрэгтэй. Ийм үед хамгийн зөв шийдвэр бол спортоор хичээллэх юм. Спортоор хичээллэхийн хажуугаар таны өгзгийг алим шиг, өргөсөн харагдуулах хэд хэдэн нууц арга бий.Өгзөг бол тачаангүй харагдах гол зүйлсийн нэг. Хэрэв таны өгзөг сайхан харагдаасай гэж хүсэж байгаа бол та өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 

1. Дасгалаа бүү алгас

Үр дүнд хүрэхийн тулд бид долоон хоногт 3-5 удаа хичээллэх ёстой. Харин илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл мэдээж өдөр тутам хийх нь зүйтэй. Гэхдээ зөвхөн хөнгөн дасгал сонгох хэрэгтэй.


2. Өсгийтэй гутал өмсөж эхэл

Эмэгтэй хүн бүр өндөр, нам дунд зэргийн өсгийтэй гуталтай байх хэрэгтэй. Өсгтийтэй гутал өмсөх нь таны нурууг тэгшилж, илүү ихэмсэг харагдуулж өгдөг. Өсгийтэй гутал өмсөхөд таны бие цэгцэрч, хөх урагшилж, өгсөг арагшилж, тэгш нуруутай байлгадаг. Тиймээс та өсгийтэй гутлыг өөрт итгэлтэйгээр өмсөж сурсан үед таны хажуугаар хэн ч зүгээр өнгөрч чадахгүй. 


3. Стринги өмсөж эхэл

Хэрэв та буруу дотуур хувцас өмсдөг бол таны өгзөг сайхан харагдахгүй. Маш олон төрлийн дотуур хувцас байдаг бөгөөд ихэнх эмэгтэйчүүд сонгодог дотуур хувцас өмсдөг. Бид таныг дотуур хувцсаа бүрэн соль гээгүй. Гэхдээ стринги өмсөөд үзээрэй. Эвгүй, тухгүй санагдаж болох ч огт өмсөхгүйгээр эсвэл өдөр бүр өмсөх хэрэггүй. Онцгой харагдахыг хүссэн үедээ өмсөхөд болно.


4. Эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг  өөрийн өгзөгт хандуул

Эргэн тойрны хүмүүс ямар загварын, ямар өнгөтэй хувцас өмсөхөд таны өгзөг рүү анхаарч харж байгааг ажиглаад үзээрэй. Тод өнгийн хувцас өмсөхөөс бүү ай. Бариун джинс, улаан өнгийн өмд, тод хөх өнгийн богино өмд таны давуу талыг тодотгож өгөх болно. Хамгийн гол нь өөрт тохирох өнгийг сонгох хэрэгтэй.


5. Йогийн өмд ав

Ийм төрлийн өмд зөвхөн йог хийхэд тохиромжтой биш. Та түүнийг бусад үед ч өмсөж болно. Йогийн өмд тухтайгаас гадна таны өгзгийг маш гайхалтай харагдуулж өгч чадна. Таны бүхий л өө сэвийг нуун дарагдуулж өгнө. Мэдээжийн хэрэг өдөр тутам өмсөх хэрэггүй. 


6. Ашигтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ

Таны өгзгийг илүү үзэсгэлэнтэй, илүү том харагдуулахад тус болох хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Ногооны салат, жимсний салат, самар, йогурт, ногоотой чипс зэргийг хэмжээ хязгаартай хэрэглэх хэрэгтэй.


7. Халаасандаа анхаарал хандуул.

Бид танд нэгэн нууцыг задалья. Халаас таны өгзөг хэрхэн яаж харагдахад маш чухал нөлөө үзүүлдэг. Том, гүнзгий халаас жижиг халаасыг бодвол таны өгзгийг жижиг харагдуулдаг байна. 

Эмэгтэй хүн бүр сайхан өгзөгтэй харагдахыг хүсдэг. Заримдаа жижиг деталь харагдах байдлыг өөрчилдөг гэдгийг санах хэрэгтэй. Та өөрийн өмсөж буй өмд, богино өмд зэрэгт анхаарал хандуулж, эрүүл хооллож, дасгалаа бүү алгасаарай.