УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Л.Баяржаргал
11 сарын 02, 2017

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон томилгоонд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлаар хэлэлцлээ. Уг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж,  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ. Ингэснээр Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон томилгоог хэвээр үлдээж буй юм.

Холбоотой сэдвүүд

ерөнхийлөгч уих ч.хүрэлбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.