УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. 

“ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон  байсан тул УИХ-ын дарга өчигдөр албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгчээ.

Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.