УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, индэрийнх нь өмнө лоозон барин эсэргүүцэл илэрхийлээд байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая дээрх нэр бүхий 4 гишүүнтэй уулзахаар өрөөндөө урьж, хуралдааныг орхин гарлаа.

Үргэлжлүүлэн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж,  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.