Ford компани ажилтнууддаа зориулж тусгай өмсгөл бүтээн туршиж байна. Автомашины үйлдвэрийн ажилчдад тулгардаг томоохон асуудлуудын нэг бол машин угсрах аж. Энэхүү өмсгөл автомашин угсрах ажлыг хөнгөвчилнө гэж зохион бүтээгчид итгэж буй.

Тус компани үүнээс өмнө нь ийм төрлийн өмсгөл бүтээсэн бөгөөд одоогийн загвар нь илүү ухаалаг, сайжруулсан хувилбар гэнэ. Өмсгөлийн тусламжтай ажилчдын хөдөлмөрийн үр ашиг нэмэгдэж, цаг хэмнэж, үйлдвэрээс үүдэлтэй гэмтэл бэртлийг багасгах аж. 

Автомашины доорх эд ангиудыг шалгаж, эрэг шургыг нь чангалах ажлыг олон цагаар хийхэд гар эцдэг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээс тухайн өмсгөлийг бүтээх санаа гарчээ. Харин одоо хөгжүүлсээр хүнд ачааг зөөхөд ч туслах чадвартай болгожээ. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа ч цаашид Өмнөд Америкаас туршлага судалж хэрэглээнд нэвтрүүлнэ гэж зохион бүтээгчид хэллээ.