Х.Оргил
01 сарын 21, 2019
Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослын 283 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого өмнөх оноос 49 тохиолдлоор буурсан гэдэг мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгөв.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 42 нь хүнд, 34 нь хөнгөн хэлбэрээр гэмтэж, долоо нь нас барсан байна.
Осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл:
31.3 хувийг 25-34 насныхан,
27.7 хувийг 35-44 насныхан,
25.3 хувийг 45-59 насныхан,
14.5 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа аж.
Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 16.9 хувь нь уул уурхай, олборлолтын, 14.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13.2 хувь нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт гарчээ.
Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл:
39.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй,
13.3 хувь нь тус бүр мэргэжилтэн болон үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан,
12 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.