Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, чиглэл өглөө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Гадаад байгаа иргэдээ татан авчрах ажлаа Засгийн газар үргэлжлүүлнэ. Дэлхийн халдвар тархсаны дараа 72 мянган монгол иргэн эх орондоо их хүсэлт гаргаснаас Монгол Улсын Засгийн газар 62 мянган иргэнээ эх оронд нь авчраад байна. Бид иргэдээ хүсэлтийнх нь дагуу үе шаттай татан авах ажлыг үргэлжлүүлнэ. 

Иргэд маань бодит байдлыг сайтар ойлгох хэрэгтэй. Бид дотоодод бэлэн байдлаа бүрэн хангасны дараа иргэдээ татна. 10,000 иргэнээ нэг дор татаж авч чадахгүй гэдгийг би хэлсэн. Нэг дор олон хүнийг татан авчирвал Монголын дотоод байдал өөрөө том аюул, эрсдэлд орно. Бид боломждоо тааруулан иргэдээ татан авч байгааг гадаад байгаа иргэдээ хэлмээр байна.

Монгол Улс  хилээ нээх цаг болоогүй. Хэзээ нээхээ ч би хэлж мэдэхгүй байна. Байдал тайван болох цагт л хилээ нээнэ. Вакцин эм тариа гарсан тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг цуцална.