НЬЮ-ЙОРК. /Forbes/. АНУ-ын Техас муж улсын хотууд дахь 23 байгууллага кибер халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаа нь доголдсон тухай Техас мужийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан мэдээллийн нөөцийн газар мэдэгджээ.


Энэ сарын 16-нд эхэлсэн кибер халдлага нь орон нутгийн түвшинд 23 компьютерийн системд чиглэжээ. Ямар байгууллагууд кибер халдлагад өртсөн болон мужийн захиргааны байгууллагын компьютерийн систем халдлагад өртсөн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Холбооны мөрдөх товчоо, Дотоод хэргийн яамны ажилтнуудын цуглуулсан мэдээллээс харахад кибер халдлагыг нэг эх үүсвэрээс үйлдсэн болохыг цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг