Улаанбаатарт бороо орж, өдөртөө 18-20 градус дулаан байна

Б.Баясгалан
07 сарын 23, 2019

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчидын анхааралд:

Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 07 дугаар сарын 22-ны 20 цагаас 07 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 29-34 градус, бусад өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө  18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 19-24 градус, бусад нутгаар өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 

Салхи 24, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24,25-нд нутгийн хойд хэсгээр, 26,27-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Холбоотой сэдвүүд

бороо цагагаар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.