Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 27-ны 20 цагаас 05 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун  өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур  16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн уулархаг  нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн  өвөр говь болон Их нууруудын хотгороор 9-14 градус, бусад нутгаар 4-9  градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь  болон Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус  дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН  НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хэнтэйн  уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч  ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл,  Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.                             

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд  5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч  шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө  0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус,  өдөртөө 21-26 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө  24-26 градус дулаан байна.

ГОВИЙН  АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга  шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга  шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.