Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 31-36 градус, бусад нутгаар өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө сэрүүсч 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 32-37 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр өдөртөө 25-30 градус, бусад нутгаар өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 25-27 градус дулаан байна.