Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр “Улаанхуаран” чиглэлийн том оврын автобус 14.50 цагийн орчимд шатжээ. 

Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн байсан бөгөөд “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ. Энэ талаар тодруулахад, "Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Урьдчилсан байдлаар үзлэг шинжилгээ хийхэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн дүгнэлт гараад байгаа" гэнэ.