Б.Баясгалан
11 сарын 16, 2020
Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан яг одоо болж байна.
Тус хуралдаанаар:
- Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.
- Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.
- Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
- УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан.
- Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энх саран сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэрэгжилт явцын талаар
- Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга цахим хуудсаараа мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.