Умард Солонгос, ОХУ дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ

peak.mn
06 сарын 01, 2018

Умард Солонгос болон ОХУ энэ жил өндөр дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойд зориулан энэ уулзалтыг хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.  

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын өчигдөр Пхеньянд хийсэн яриа хэлэлцээний дүнд ийм тохиролцоонд хүрсэн байна.

Уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц бат, тууштай хэвээр байхыг Ким Жөн Ун илэрхийлэхийн сацуу энэ асуудлаар АНУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа мэдэгджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

орос умард солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.