Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэснээс болж нас барсан хүний тоо 48 болж өслөө. 

Гэсэн хэдий ч вакцин хийх нь цар тахлаар өвчлөх магадлалыг бууруулж буй. Иймээс вакциныг үргэлжлүүлэхээ тус улсын эрүүл мэндийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Тэд вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан нь вакцинтай шууд хамаагүй хэмээн тайлбарлажээ. Тус вакцинжуулах хөтөлбөрийг шалгаж үзээд уг шийдийг гаргасан байна. 

Энэ жилийн хувьд вакцинжуулах хөтөлбөр коронавирусийн улмаас илүү чухал байгаа юм. Нас барсан хүмүүсийн задлан шинжлэхэд 13 хүн нь зүрх судасны болон бусад өвчнөөр нас барсан аж. Иймээс вакцинжуулалтад хамрагдсанаас болсон гэж үзэхгүй гэжээ.

Тус улс 54 сая хүн амын 30 саяыг нь вакцинжуулахаар төлөвлөөд байгаа ч иргэд, эмч, зарим улс төрчид нас барсан хүмүүсийг вакцинжуулалтад хамрагдсанаас болсон хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Солонгос улсад коронавирусийн 25,777 тохиолдол бүртгэгдэж 457 хүн нас барсан талаар Ройтерс мэдээлжээ.