Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500,  Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлээд байна.

Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна. 

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэйтээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна

“Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500 автомашины зогсоолд байрлуулна. 

“Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд  300 автомашины зогсоолд байрлуулна.  

Нийтийн тээвэр:

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төв рүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ.