Х.Оргил
04 сарын 28, 2020
Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-г дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа.
Мөн гамшгийн эрсдэл өндөр гэгдэх зарим сумын хогийн цэг болон ахуйн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, караоке, баар цэнгээний газрууд болон шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, иргэдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдэд амны хаалтаа зүүж үйлчлүүлэх шаардлагыг тавихаар болов
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.