Uniqlo брэнд Покемон футболкны дизайн урлах тэмцээний ялагчдыг зарласан ба уг тэмцээнд оролцогчдын бүтээлээс сонгон авсан 24 гайхалтай дизайныг дэлгүүрүүд болон онлайнаар дэлгэн харуулах ажээ. 

2018 оны 10-р сард тус брэнд нь дэлхийн эргэн тойрон дахь Покемоны фенүүдийг өөрсдийн футболкны график дизайныг “Pokemon Monster”-с санаа аван бүтээхийг хүссэн байна. Уг тэмцээний ялагч Ли Вен Пейгийн бүтээлийн нэр нь “Далайн хаан” нэртэй ажээ. Гэсэн хэдий ч тэмцээний ялагч нь уг графикийг гар утасны гэр болон дуураймал фудволк дээр хэвлэн зарсан нь тэмцээний дүрмийг зөрчсөнд тооцогдож байгаа тухай Soranews мэдээлжээ. Хоёр дугаар байрыг эзэлсэн зөвхөн Mizukilobyte нэртэй фений бүтээл хоёр дахь байрыг эзэлсэн ба харааны түвшинг шалгах тестийг санагдуулам “Unown Pokémon”-ийг дүрсэлжээ. АНУ-ын фен Эмили гурав дахь байранд шалгарсан бөгөөд Пиккачүгийн амралтыг  харуулсан байна.

Шилдэг гурван ялагчийг Pokémon компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Цүнеказү Ишихара,  “Game Freak Ken Sugimori”-ийн удирдах захирал, Uniqlo-ийн бүтээлч захирал Ниго нар сонгосон байна.

Тус тэмцээний шагналтнууд тус бүр 10,000 доллар, $ 2,000, $ 1,000-ийн шагнал хүртэх болно. Мөн Япон дахь шагнал гардуулах ёслол, Вашингтон хотод болох 2019 оны “Pokemon World Championship” уралдааны урилгуудыг  хүлээн авах ажээ. Бусад оролцогчдод хийсэн бүтээлийнх нь  зардалд 500 доллар олгох гэнэ.