Ус ихээр тогтдог байршлуудад шуурхай бригад ажиллаж байна

Х.Оргил
07 сарын 19, 2019

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай 7 бригад гарган усыг соруулах ажил хийгдэж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул тус газраас ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ.

Холбоотой сэдвүүд

бороо үер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.