Үс болон хөмсөг, сормуус хамт унах

Үс унахаас гадна таны дүр төрхийг тодорхойлогч хөмсөг, сормуус унаад эхэлбэл та яаралтай анхаарал хандуулаарай. Учир нь энэ бол халзралтын хамгийн хурдтай, аюултай шинж тэмдэг юм. 

Халзрах үед үс маш их хэмжээгээр унах ба хуйхаас гадна биеийн бусад хэсгүүдийн үс ч унаж эхэлдэг.


Байнга бие сульдаж, тамирдах


Бие сульдаж, тамирдахтай зэрэгцэн үс унаад эхлэх нь хэрэгцээт амин дэмээ хоол хүнсээрээ дамжуулан авч чадаагүйнх.

 Жишээ нь хүнд цайр дутагдвал суулгах, жингээ алдах, үс унах, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.

 Хоол хүнснээс хэрэгцээтэй шим тэжээл, амин дэмээ авахын тулд мэдээж зохистой хооллох хэрэгтэй. Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн сонгож, эрүүл өөх тос болох самар, уураг хэрэглээрэй. Хамгийн сайн арга бол олон нэр төрлийн хоол хүнсийг зөв зохистой хэрэглэх юм. 


Булчин өвдөх

Үс шингэрэхийн хажуугаар булчин өвдөх нь Гипотиреоз буюу дааврын тэнцвэргүй байдалд өртсөнийх шинж юм. Өвчний эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй, ийнхүү өвчин даамжрах үед биеийн дааврын тэнцвэргүй байдлаас шалтгаалж ядаргаанд орох, жин нэмэгдэх, булчин өвдөх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Гипотиреоз нь цаг алдалгүй эмчийн хяналтад орвол эдгэрдэг өвчин юм.

Хумс хэврэг болох

Үс унах, хумс хэврэгших нь хүний биед төмөр дутагдсаных бас цус багадалтын хэлбэр гэгддэг. Хүний бие эрүүл улаан цусны эсийг үүсгэх боломжгүй үед энэ шинж тэмдэг илэрнэ. Төмрийн дутагдал нь хүний биед ядрах, сульдах нөлөө үзүүлдэг. Мөн цээж өвдөх, гар хөл хүйтэн оргих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Цусны даралт ихсэх, холестерин багасгах эм уусан үед

Цусны даралт бууруулах болон холестериний хэмжээг багасгах зорилгоор эм уусан үед үс унах шинж тэмдэг илэрч болдог байна. Харвардын Анагаах ухааны Их Сургуулийн судалгаанаас үзэхэд энэ төрлийн эм бэлдмэлээс шалтгаалан үс унасан хүмүүсийн тоо 1 байсан байна. 

 Нүүр болон бие дээр тууралт гарах

Үс унахын зэрэгцээ нүүр болон биеэр тууралт гардаг бол арьсны сүрьеэ өвчний шинж тэмдэг юм. Арьсны сүрьеэ нь дааврын тэнцвэргүй байдал, төмрийн дутагдал, халзралттай адил үс унах шинж тэмдгээр илэрдэг. Иймээс энэхүү шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.