Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Утгын чимэг-2019” наадмын шилдэг бүтээл энэ сарын 27-нд тодорно.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, Монголын уянгын өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Дамбадаржаагийн Намсрайгийн нэрэмжит уг наадам нь Хүүхдийн урлан бүтээх төвд болох аж.

Энэ жилийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүдтэй танилцаарай.