Өнгөрсөн 7 хоногийн эхэн буюу 26-28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.1-34.0 мм бороо орсоноос хамгийн их нь Хэнтийн Дадал, Дорнодын Халх гол, Эрээнцав, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Мөнххаан, Асгат, Түмэнцогтод 26,0-34,0мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +32...+36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +21...+25 градус, бусад нутгаар +27..+31 градус дулаан байв.  

Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн эхээр уулархаг нутгуудаар шөнөдөө цочир хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5,2 градус хүйэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10.0...+16.0 градус, бусад нутгаар +2.0...+9.0 градус дулаан байв.

 

Cалхи: 7 хоногийн эхээр нутгийн зүүн хагаст, 7 хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар салхи түр зуур секундэд 12-19 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Бороо орогүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 7 хоногийн эхээр сэрүүвтэр байсан боловч хугаацааны сүүлчээр дулаарч өдөртөө 25-29 градус, шөнөдөө  хугацааны эхээр +4...+10 градус дулаан хонож байна.