Харамслын жагсаалт гэх зүйл надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ бол амьдралын ихэнх үе нь өнгөрсөн гэдгийг ухаарч буй 65-80 настай ахмад настнуудаас авсан асуултын хариу юм. Тэднээс “Та өнгөрсөн амьдралдаа юунд илүү их харамсдаг вэ?” гэж асуужээ.

Харамслын жагсаалтыг харахад голдуу энэ хэдхэн зүйлийг онцлон бичсэн байв. Жагсаалтад хамгийн их дурьдагдсан таван харамслыг та бүхэнд хүргэе.

-   Дургүй ажлаа хийж байсан.

-   Хайргүй, дургүй хүмүүстэйгээ олон цагийг өнгөрүүлж байсан.

-   Бага аялсан.

-   Буруу хооллодог байсан.

-   Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, биеийн тамираар хичээллэдэггүй.

Энэ зүйл маш энгийн үнэнийг харуулна. Хэрэв та юу ч хийхгүй бол амьдралын сүүлийн мөчид дээрх жагсаалтын нэгийг тоочоод сууж байх магадлалтай юм.

 

Сэдлийг нэмэгдүүлэх дасгал

Маш олон хүн өөрсдийгөө хэрхэн сэдэлжүүлж, урам зориг авдаг талаар бичдэг шүү дээ. Жишээ нь, Воронеж хотын Владислав Овсянников дараах аргын талаар ярьж өгсөн юм.  Тэр ярихдаа “Заримдаа бид ямар нэгэн зүйлийг хиймээргүй байдаг шүү дээ. Тэр үед би өөртөө үүнийг хийхгүй бол хэн болох вэ гэж асууж ухааруулахыг хичээдэг. Гаднах төрхөөрөө надтай төстэй, 10-20 насаар ах, хамгийн гол нь зорилгоо биелүүлээгүй тийм хүнийг олж харахыг хичээдэг. Тэгээд тэр хүн ямар нөхцөл байдалтай байгааг олж хардаг. Тэгээд л “За тэгэхээр, би 10-15 жилийн дараа жингийн илүүдэлтэй, хуучин ажлаа хийсэн хэвээрээ байх нь. Зугаацах зүйл маань ердөө хөл бөмбөг үзэх гэж баар орох, тайвшруулдаг цорын ганц зүйл нь ганцаараа архи ууж, хорхойтой загасчлах болох нь байна” гэж өөрийгөө айлгадаг. Дараа би үүнийг эсрэгээр нь хүсэл зорилгоо биелүүлчихсэн өөртэй итгэлтэй хүнийг эрж хайдаг. Үнэхээр тус болдог шүү” гэж билээ. Би түүнтэй  санал нэг байна, энэ бол зөвлөж болох маш сайн арга.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875